“Ливерпүүл” премьер лигт хамгийн олон ялалт авсан амжилттайгаа зэрэгцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-14

Премьер лигийн 34 дүгээр тойргийн хүрээнд “Ливерпүүл” талбайдаа “Челси”-г 2:0-ээр буулгаж авснаар энэ улирлын 26 дахь ялалтаа байгууллаа.  Ингэснээр премьер лигт хамгийн олон хожил авсан амжилтаа давтлаа. Гэхдээ дөрвөн тойргийн өмнө энэхүү амжилтаа давтаж байгааг сануулах нь зүйтэй болов уу.

Мерсисайдын баг 2013-2014 оны улиралд 38 тойргоос 26 ялалт байгуулж,  клубынхээ нэгэн дээд амжилтыг тогтоож байсан юм. Тэгвэл Английн дээд лигт 1979-1980 оны улиралд 30 удаа хожиж, рекорд тогтоож байжээ. Хэрвээ үлдсэн 4 тоглолтод хожиж чадвал энэхүү амжилтаа давтах, премьер лиг нэртэй болсноос хойш шинэ рекорд тогтоох боломж тэдэнд байна.

“Ливерпүүл” одоогоор 85 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа. 2013-21014 оны улиралд 26 хожиж, рекорд тогтоохдоо тэд 84 оноо авч байж. Тэгвэл 200-2009 оны улиралд “Ливерпүүл” 86 оноо авч байсан нь премьер лиг дэх хамгийн өндөр оноо авсан амжилт нь аж. Одоо үлдсэн 4 тоглолтод бүгдэд нь хожвол “Ливерпүүл” 97 оноо цуглуулах боломжтой билээ.