Аваргуудын лигийн ¼ шигшээн хариу тоглолтын хүрээнд “Манчестер Сити” болон “Тоттенхэм” клубүүд хоорондоо туллаа. Энэ тоглолтын эхний хагас 3:2-оор өндөрлөж, 5 гоол орсон юм.
Тэр дундаа эхний 21 минутын дотор Стерлинг болон Сон нар тус бүр хоёр, Бернарду Силва нэг гоол оруулж, нийтдээ 5 гоол орууллаа. Ингэснээр Аваргуудын лигт хамгийн богино хугацаанд 5 гоол орсон рекордыг эвдэж байгаа аж.
Өмнө нь 2016 онд “Боруссия Дортмунд” болон “Легия” клубын хооронд болсон тоглолтод эхний 24 минутад 5 гоол орж байсан юм байна.