Испанийн Ла лигийн 33 дугаар тойрогт “Реал Мадрид” клуб талбайдаа “Атлетик Бильбао”-г 3:0-ээр буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтод хагас хамгаалагч Лука Модрич оролцсон. Ингэснээр Эзэн хааны багийн төлөө 300 дахь тоглолтоо хийлээ.
Тэрбээр тоглолтын дараа “Би дахиад 100 тоглолт хийхийг хүсч байна. “Реал”-ын төлөө тоглох бүртээ аз жаргалтай байх болно” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр 300 гэсэн дугаартай өмсгөл өмсч, зургаа авахуулсан байна.