Дөрвөн боксчин хүрэл медалийн болзол хангаад байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-23

Тайландын нийслэл Бангкок хотноо сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Өчигдөр манай 7 боксчин хүрэл медалийн төлөө тулалдаж, дөрөв нь өрсөлдөгчөө яллаа.

Эрэгтэйчүүдээс Азийн наадмын аварга Э.Цэндбаатар Иорданы тамирчин Ахматбоулиг техникийн илт давуугаар ялж, хүрэл медалийн болзол хангалаа.  Харин 75 кг-д өрсөлдсөн Д.Давааням Ираны М.Сейдшахиныг, 91 кг-д С.Эрдэнэбаяр БНСУ-ын Ким Хюн Кьюг барсангүй.

Эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд өрсөлдөж буй Б.Мөнгөнсаран хүрэл медалийн болзол аль хэдийнэ хангаад байсан. Өчигдөр М.Нандинцэцэг Японы Хамамота Саяаг, М.Намуун  Узбекстаны Кодироваг ялж, хүрэл медалиа халаасаллаа.  Манай боксчид цаашид мөнгөн медалийн төлөө тулалдана.