“Арсенал” дахиад хожигдлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-24

Ангглийн премьер лигийн нөхөн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. “Арсенал” клуб энэ нөхөн тоглолтоо “Вулверхэмптон”-ы талбайд зочлон хийж, 3:1-ээр хожигдлоо. Ингэснээр 66 оноотой хэвээр үлдэж, топ дөрөвт багтах мөрөөдөл нь хэцүүдэж эхлэв. Харин “Вулверхэмптон” 51 оноотой болж, 7 дугаар байрт бичигдэж байна.

Тоглолтын 28 дахь минутад Рубен Невеш гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Доэрти 37 дахь минутад нэгийг нэмж, Диогу Жота 45 дахь минутад гүйцээжээ. Хоёрдугаар үед “Арсенал” арай гэж нэр төрийн ганц гоол оруулсан нь 80 дахь минутад Папастатопулосын нэр дээр бичигдсэн юм.