“Боруссия Дортмунд” түрүүлэх боломжоо алдлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-27

Германы Бундес лигийн 31 дүгээр тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт түрүүлэх найдлага тээж байсан “Боруссия Дортмунд” клуб талбайдаа “Шальке”-г хүлээж авч, 2:4-өөр хожигдлоо. Ингэснээр 69 оноотой хэвээр үлдэж, түрүүлэх боломжоо үндсэндээ алдаж байна. 

Тоглолтын 14 дэх минутад Гетце гоолдож, талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Гэвч 18 дахь минутад Калиджури торгуулийн цохилтоос тэнцүүлсэн бол Сане 28 дахь минутад зочдод тэргүүлэл авчирсан.  Харин 60 дахь минутад Марко Ройс улаан хуудас авч, тоглолтыг орвонгоор эргүүлэх эхлэлийг тавив.
62 дахь минутад өнөөх Калиджури нэгийг нэмж, “Шальке” хожлоо баталгаажуулсан. Боломжоо алдсан “Боруссия

Дортмунд”-аас Мариус Вольф 65 дахь минутад дахин нэг улаан хуудас авч, түрүүлэх мөрөөдлийг нь салхинд хийсгэв. Гэхдээ 84 дэх минутад хоёр хүн дутуу хэдий ч Витцель гоолдож, бага ч болов тэнцэх найдлага төрүүлсэн. Гэвч хоёр минутын дараа Эмболо хариуг нь барьж, “Шальке” хожиж, 30 оноотой боллоо. 

Өнөөдөр “Байерн” клуб “Нюренберг”-тэй талбайд нь тоглоно. Хожвол “Боруссия Дортмунд”-аас 4 онооны илүү болох юм. Үлдсэн гурван тойрогт талбайдаа “Ханновер”, “Айнтрахт” клубыг талбайдаа хүлээж авах бол “Лейпциг”-ын талбайд зочилно. Энэ дөрвөн тоглолтоос хоёр хожигдох боломж “Байерн”-д бараг л байхгүй. Тиймээс “Боруссия Дортмунд” өөрсдөөсөө болж түрүүлэх боломжоо алдаа гэхэд болохоор байна.  

Бусад тоглолтын үр дүн

Ханновер 1-0 Майнц 
Лейпциг 2-1 Фрайбург 
Фортуна 4-1 Вердер 
Айнтрахт 0-0 Херта 
Штутгарт 1-0 Боруссия Мюнхэнгладбах