Месси “Барса”-гийн хамтаар Ла лигт 10 түрүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-27

Испанийн Ла лигийн 35 дугаар тойрогт “Барселона” аварга болох болзлоо хангасан билээ.  Ингэснээр “Барса” сүүлийн 11 улиралд 8 дахь удаагаа Ла лигт түрүүлж байгаа нь энэ юм. Мөн нийтдээ 26 дахь удаагаа лигийнхээ аварга боллоо. 

Харин Месси Каталоны багийн хамтаар Ла лигт 10 удаа түрүүлсэн анхны хөлбөмбөгч боллоо. Өмнө нь “Барса”-гийн хамтаар ийм агуу амжилтад хүрч байсан тоглогч байгаагүй юм. Испанийн аварга шалгаруулах тэмцээнд зөвхөн Франсиско Хенто л “Реал”-ын хамтаар 12 түрүүлж байсан нь түүний өмнө орох амжилто аж.