Стерлинг Английн оны шилдэг залуу хөлбөмбөгчнөөр шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-28

“Манчестер Сити” клубын хагас хамгаалагч Рахим Стерлинг Английн оны шилдэг залуу хөлбөмбөгчнөөр тодорчээ. Тэрбээр энэхүү шагналын төлөө Трент Александр-Арнольд (Ливерпүүл), Бернарду Силва (Манчестер Сити), Маркус Рашфорд (Манчестер Юнайтед), Деклан Райс (Вест Хэм), Дэвид Брукс (Борнмут) нартай өрсөлдсөн юм.

Өнгөрсөн улиралд энэхүү шагналыг “Манчестер Сити”-гийн хагас хамгаалагч Лерой Сане авч байсан билээ. Стерлинг энэ улиралд премьер лигт 36 тойргийн дараах байдлаар 17 гоол оруулж, 13 гоолын дамжуулалт өгөөд байна.