ОХУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө л 7 хоногийн хугацаа үлдээд байна. Энэ өдрүүдэд шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэлээ шалгаж байгаа юм. Өнгөрсөн шөнө Бельгийн шигшээ баг Египетийн багтай нөхөрсөг тоглолт хийж, 3:0-ээр буулгаж авлаа.
Тоглолтын 27 дахь минутад Лукаку тооны харьцааг нээсэн. Улмаар 38 дахь минутад Азар нэгийг нэмсэн бол Феллайни 90 дэх минутад гүйцээжээ.