Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хагас шигшээ шатны эхний тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Английн “Тоттенхэм” клуб талбайдаа Голландын “Аякс”-ыг хүлээж авсан. Энэ улиралд хүчтэй багуудыг ээлж дараалан хожиж, шуугиан тарьсаар хагас шигшээд үлдсэн хоёр багийн тоглолтод зочид илүүрхэж, Голландын баг ээлжит дуулианаа тарив.
0:1-ээр өндөрлөсөн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 15 дахь минутад Донни ван де Бек оруулж, багтаа ялалт авчирчээ. Энэ тоглолтод “Тоттенхэм”-ээс Сон шар хуудасны торгуулийн улмаас оролцоогүй. Мөн Харри Кейн бэртэлтэй байгаа. Гол тоглогчид нь оролцоогүй нь “Тоттенхэм”-ийн тоглолтод ихээхэн нөлөөлөв. Харин хариу тоглолт “Аякс”-ын талбайд болно. Тэр тоглолтод Сон оролцох юм.
Мэдээж “Аякс” маш том давуу талтайгаар хариу тоглолтыг хийх нь. Өрсөлдөгчөө хожсон, айлын талбайд гоол оруулсан. Мөн хариу тоглолтыг талбайдаа хийх учир хожих магадлал өндөр байна.
Тоглолтын тойм бичлэгийг ЭНДЭЭС үзнэ үү