Месси “Барселона”-гийн төлөө 600 гоол орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-01

Аваргуудын лигийн хагас шигшээд “Барселона” талбайдаа “Ливерпүүл”-ийг хүлээж авч, 3:0-ээр хожсон билээ. Энэхүү тоглолтод Месси хоёр гоол оруулж, дубль хийсэн. Ингэснээр тэрбээр “Барса”-гийн төлөө 600 гоол оруулж, агуу амжилтаа ахиулсаар байна. Түүнд 600 гоол оруулахад 683 тоглолт л хэрэгтэй байв. 

Тэрбээр зүүн хөлөөрөө 491, баруунаараа 85, толгойгоороо 22, биеэрээ болон гараараа нэг нэг гоол оруулжээ. Аргентин эр “Барса”-гийн төлөөх анхны гоолоо 2005 оны тавдугаар сарын 1-ний өдөр “Альбасете” клубын эсрэг оруулж байжээ.