Месси Аваргуудын лигт 37 багийн эсрэг тоглож, 32-т нь гоолджээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-01

Аваргуудын лигийн хагас шигшээ шатны эхний тоглолтоо “Барселона” клуб талбайдаа “Ливерпүүл”-тэй хийж, 3:0-ээр буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтод “Барса”-гийн “мотор” Месси дубль хийж, багаа ялалтад хөтөлсөн. 

Тэгвэл тэрбээр Аваргуудын лигт 32 өөр багийн эсрэг гоолдож байгаа энэ аж. Месси Аваргуудын лигт нийтдээ 37 өөр багийн эсрэг тоглосон аж. Түүнийхээ ердөө тавд нь л гоол оруулж чадаагүй байна. Энэ үзүүлэлтийг “Реал”-ын домогт довтлогч Раул тэргүүлдэг бөгөөд, 33 өөр багийн эсрэг гоолдож байжээ.