Италийн Сери А лигийн 35 дугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн "салхийг хагалж" түрүүлэх болзлоо нэгэнт хангасан "Ювентус" клуб талбайдаа "Торино"-г хүлээж авч, тоглолоо. "Торино"-гийн хувьд Европа лиг, цаашлаад Аваргуудын лигийн эрхийн төлөө тоглож байгаа учраас оноо бүр хэрэгтэй байгаа юм.
Тиймдээ ч лигийн хамгийн хүчирхэг өрсөлдөгчийнхөө эсрэг тун ч сайн тоглож, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр 57 оноотой болж, 6 дугаар байрт бичигдэж байна. "Милан" болон "Лацио"-гийн тоглолтоос шалтгаалж энэ байрандаа үлдэх эсэх нь шийдэгдэнэ.
Тоглолтын 18 дахь минутад Лукич гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 84 дэх минутад Роналдо тэнцүүлж, энэ улиралд Сери А лигт 21 дэх гоолоо оруулаад байна.