Бакугийн “Их дуулга”-д 14 жүдо оролцоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-07

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн энэ баасан гарагт буюу 10-ны өдөр эхэлнэ. Энэ удаагийн “Их дуулга”-д дэлхийн 57 орон жүдочдоо илгээсэн байна. Харин манайхаас эрэгтэй 10, эмэгтэй 4, нийт 14 тамирчин оролцохоор одоогоор мэдүүлгээ өгчээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Л.Өнөболд, Д.Амартүвшин, 66-д Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү, 73-т Б.Батболд нар барилдах юм. Тэгвэл 81 кг-д Н.Дагвасүрэн зодоглох бол 90-д Г.Алтанбагана, Д.Сандуйжав, 100 кг-д Л.Отгонбаатар, +100-д Б.Тэмүүлэн нар барилдахаар мэдүүлгээ өгөөд байна.

Эмэгтэйчүүдийн тухайд, 52-т Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар барилдах бол 57 кг-д Д.Сумъяа, 63-т Б.Ганхайч нар барилдана.