Өнгөрсөн жилийн аваргууд болох Голдэн Стэйт Уорриорс энэ жил плэйоффын хоёр дахь шатанд Хьюстон Рокетс багтай тоглосон билээ. Өмнөх тоглолт Кэвин Дурантыг бэртэлд алдсан тэд өнөөдөр цувралын зургаа дахь тоглолтыг Рокетсын талбайд хийсэн бөгөөд 113-118 харьцаагаар хожиж цувралыг 4-2 харьцаагаар дуусгалаа. Улмаар бүсийн аваргын төлөө Портлэнд Трэйл Блэйзэрс болон Денвер Наггетс багуудын хэн нь түрүүлж 4 хожсон багтай нь тоглоно. Тус цуврал 3-3 харьцаагаар тэнцээд байгаа билээ.
Аваргуудаас Стифэн Көрри 33 оноо, Клэй Томпсон 27 оноогоор багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Жеймс Харден 35 оноо, Крис Пол 27 оноог тус тус авчээ.