“Манчестер Сити” премьер лигт хоёр дараалж түрүүллээ

O.Admin
2019-05-12

Английн премьер лигийн 2018-2019 оны улирлын 38 дугаар тойргийн тоглолтууд өчигдөр орой зэрэг болж, аварга баг тодорлоо.  “Брайтон”-ыг талбайд нь хожиход л “Манчестер Сити” аварга болох боломжтой байсан. Тэд ч өөрсдийн үүргээ сайн биелүүлж, өрсөлдөгчөө талбайд нь 1:4-өөр “шүүрдэж”, энэ улирлын 98 дахь оноогоо авснаар премьер лигт хоёр дараалж түрүүллээ.

Тоглолтын 27 дахь минутад Гленн Мюррей гоолдож, “Брайтон” тэргүүлж эхэлсэн. Гэвч “Сити”-гийнхэн минутын дараа Агурэогийн гоолоор тэнцүүлсэн юм. Улмаар 38 дахь минутад Лапорт гоолдсон бол Марез 63, Гюндоган 72 дахь минутад нэг нэгийг оруулж, багийнхаа хожлыг баталгаажуулсан юм.

Нөгөө талд “Ливерпүүл” өөрийнхөө үүргийг ягштал биелүүлж, талбайдаа “Вулверхэмптон”-ыг 2:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн хоёр гоолыг Мане 17, 81 дэх минутад оруулж, энэ улирлын премьер лигийг 22 гоолтой өндөрлүүлэв.  “Ливерпүүл”-ээс Салах мөн 22 гоолтой улирлыг дуусгалаа.

Бусад тоглолтын үр дүн

  Кристал Палас 5-3 Борнмут

Лестер 0-0 Челси

Манчестер Юнайтед 0-2 Кардифф

Тоттенхэм 2-2 Эвертон

Бөрнли 1-3 Арсенал

Фүлхэм 0-4 Ньюкасл

Саутгэмптон 1-1 Хаддерсфилд

Уотфорд 1-4 Вест Хэм