Азар хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-12

Английн премьер лигийн 2018-2019 оны улирал өндөрлөж, шилдгүүд тодорсон билээ. Тэгвэл премьер лигийн энэ улирлын хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн хөлбөмбөгчнөөр “Челси” клубын хагас хамгаалагч Эден Азар тодорлоо. 

Энэ жил 28 настай Бельги хагас хамгаалагч премьер лигт 15 гоолын дамжуулалт өгч, энэ үзүүлэлтээрээ тэргүүлсэн юм. Тэрбээр энэ улиралд премьер лигт 37 тоглолтод оролцож, 16 гоол оруулж, 15 гоолын дамжуулалт өгсөн. Үндсэндээ 31 гоолд шууд оролцсон шилдэг амжилтыг үзүүллээ.