Конте “Интер”-тэй 2023 он хүртэл гэрээ байгууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-12

“Челси” клубээс халагдсан Итали мэргэжилтэн Антонио Конте нутагтаа эргэж очиж ажиллахаар болжээ. Sky Sport Italia-гийн сэтгүүлч  Фабрицио Романогийн мэдээлж байгаагаар Конте 2023 оны зун хүртэл “Интер”-ийг эзэмшиж байгаа Suning Group-ийн эзэдтэй тохиролцоонд хүрсэн байна. 

Ойрын үед хоёр тал бүх нөхцлөө нарийн тохирох бөгөөд түүний дараа Конте гэрээнд гарын үсэг зурах аж.