“Манчестер Сити” клубын ерөнхий менежер Хосеп Гуардиола Английн шилдэг дасгалжуулагчаар хоёр дахь жилдээ дараалж тодорлоо. “Хотынхон” премьер лигт “Ливерпүүл”-ээс нэг онооны илүүтэй буюу 98 оноотой түрүүлсэн юм.
Гуардиола Английн шилдэг дасгалжуулагчаар дараалан тодорсон гурав дахь менежер болж байгаа аж. Өмнө нь Алекс Фергюсон, Жозе Моуриньо нар Английн шилдэг дасгалжуулагчаар дараалан тодорч байжээ.
Пеп энэ улиралд шилдгийн төлөө “Ливерпүүл”-ийн дасгалжуулагч Юрген Клопп, “Тоттенхэм”-ийн менежер Маурисио Почеттино, “Вулверхэмптон”-ы дасгалжуулагч Нуну Эспритти Санто нартай өрсөлдсөн билээ.