Гуардиола замналынхаа 27 дахь цомыг хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-18

“Манчестер Сити” клубын дасгалжуулагч Пеп Гуардиола энэ улиралд багаа удирдаж, энэ улиралд дотоодын гурван цомд түрүүллээ. Хамгийн сүүлд өнгөрсөн шөнө “Хотынхон” гурав дахь дотоодынхоо цомыг хүртэж, “FA Cup”-ын аваргаар тодорсон юм.

Ингэснээр Испани мэргэжилтэн замналынхаа 27 дахь цомыг хүртлээ. Тэрбээр “Барселона”-гийн хамтаар 14, “Байерн Мюнхэн”-тэй 7, “Манчестер Сити”-гийн хамтаар 6 цом хүртээд байна.