“Вест Хэм” Яя Туретэй ярилцаж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-08

“Манчестер Сити”-гээс явах нь тодорхой байгаа хагас хамгаалагч Яя Турег “Вест Хэм” клуб сонирхож байгаа ажээ. Энэ жил 35 настай хөлбөмбөгч чөлөөт агентын хувиар Лондоны багтай хэлэлцээр хийж буй юм байна.

Пеллегриннгийн эрин үед “Сити”-д гангарч байсан Яя Туре багаасаа долоо хоногт 220 мянган фунтын цалин авдаг. Харин “Вест Хэм” рүү шилжсэн тохиолдолд цалин нь буурах нь тодорхой юм.