Герман нөхөрсгөөр хожиж, Польшийн шигшээ Чилитэй тэнцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-09

Ердөө тавхан хоногийн дараа ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ эхлэх гэж байна. Тэгвэл дэлхийн аваргын өмнө шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэлээ шалгаж байгаа. Өнгөрсөн шөнө Германы шигшээ баг Саудын Арабтай тулж, 2:1-ээр буулгаж авлаа. 

Тоглолтын 8 дахь минутад Вернер тооны харьцааг нээсэн. Харин  43 дахь минутад Саудын Арабын төвийн хамгаалагч Хаусауи өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан юм. Гэхдээ 84 дэх минутад Аль-Жассим нэр төрийн гоол оруулж дөнгөсөн.

Тэгвэл Чилийн шигшээ баг өнгөрсөн шөнө Польштой нөхөрсөг тоглолт хийж, 2:2-оор тэнцлээ. Тоглолтын 30 дахь минутад Левандовски гоолдож, тооны харьцааг нээсэн бол 4 минутын дараа Зелиньски нэгийг нэмж.  Гэвч Вальдес 38 дахь минутад тооны харьцааг ойртуулж, Альборноз 56 дахь минутад тэнцүүлжээ.