Английн “Тоттенхэм” клуб багийнхаа довтлогч Харри Кейнтэй 6 жилийн гэрээ байгууллаа. Энэ жил 24 настай довтлогч ингэснээр 2024 он хүртэл Лондоны багт хүчин зүтгэхээр болж байгаа юм. Daily Mail сонины мэдээлснээр бол тэрбээр энэ хугацаанд нийтдээ 90 сая фунтын цалин авах боломжтой аж.
Одоогоор тэрбээр долоо хоногт 100 мянгын цалин авч байгаа. Хэрвээ жилдээ 15 сая хүртэлх цалинтай болбол премьер лигийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын эгнээнд шилжинэ. Түүний шинэ гэрээний мэдээллийг өнөөдөр албан ёсоор зарлах юм байна.