Виржил ван Дайк гэрээгээ сунгахыг хүсчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-05

Дэлхийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэгд зүй ёсоор тооцогдох болсон “Ливерпүүл”-ийн төв Виржил ван Дайк багаасаа явахыг хүсэхгүй байгаа ажээ. Тэрбээр шинэ гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа багийн удирдлагуудад мэдэгдсэн байна. 

Аваргуудын лигийн финалын тоглолтоос өмнө Виржил багийн удирдлагуудад энэ талаар хэлсэн ажээ. Голланд хамгаалагчийн одоогийн гэрээ нь дөрвөн жилийн хугацаатай. Тэгвэл илүү урт хугацааны гэрээ байгуулахаар хоёр тал яаравчилж эхэлсэн байна. Тэрбээр 2018 онд “Ливерпүүл”-д “Саутгэмптон” клубээс 75 сая фунтээр ирж, дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч болж байсан билээ. 

“Ливерпүүл”-д ирснээс хойш хоёр ч удаа Аваргуудын лигт финалдаж, энэ улиралд түрүүлж, цом өргөөд байна.