Зюба покер хийж, Оросын шигшээ 9:0-ээр хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-08

Европын аваргын урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө I хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд боллоо. Энэ хэсэгт багтсан Бельгийн шигшээ баг талбайдаа Казахстаныг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 9 оноотой болж, хэсгээ итгэл төгс тэргүүлж байна.  

Энэ удаагийн тоглолтын 11 дэх минутад Мертенс гоолдож, тооны харьцааг нээсэн. Араас нь Кастань 14 дэх минутад нэгийг нэмж, Лукаку 50 дахь минутад гүйцээжээ. Кахастаны хувьд 3 оноотой хэвээр үлдлээ. 

Тэгвэл Оросын шигшээ баг 3 дугаар тойрогт Сан-Мариног талбайдаа хүлээж авч, 9:0-ээр бутниргэлээ.  Ингэснээр 6 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 25 дахь минутад зочин багаас Чеволи өөрийнхөө хаалганд гоол оруулсан. Араас нь оросууд бөмбөгдсөн юм. Зюба 31, 73, 76, 88 дахь минутад покер хийж, дөрвөн гоол оруулав. Харин 77, 83 дахь минутад Смолов хоёрыг хийсэн бол Кудряашов 36, Миранчук 41 дэх минутад нэг нэгийг нэмжээ. 

Энэ хэсгийн гурав дахь тоглолт Кипр болон Шотландын хооронд болсон. Энэхүү тоглолтод эзэн баг Шотландын шигшээ өрсөлдөгчөө 2:1-ээр хожиж, 6 оноотой боллоо. Ийнхүү хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 61 дэх минутад "Ливерпүүл"-ийн жигүүрийн хамгаалагч Робертсон гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл Кусулос 87 дахь минутад тэнцүүлж дөнгөв.  Гэвч ердөө 2 минутын дараа Берк хариу барьж, Шотланд хожлоо.