Европын аваргын урьдчилсан шатны Н хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийг адил 6 оноотой тэргүүлж байсан Туркийн шигшээ болон Францын багууд хоорондоо туллаа. Туркийн талбайд болсон энэхүү тоглолтод талбайн эзэд дэлхийн аваргуудыг 2:0-ээр хожиж, шуугиан тарилаа. Ингэснээр 9 оноотой болж, хэсгээ ганцаар тэргүүлж байна.
Харин Франц 6 оноотой хэвээр үлдэж, хоёрдугаар байрт бичигдэж үлдэв. Тоглолтын 30 пахь минутад Айхан гоолдож, тооны харьцааг нээсэн бол 10 минутын дараа Женгиз Ундер нэгийг нэмж, багтаа ялалт авчирчээ.
Энэ хэсэгт Исланд 6 оноотой гурав, Албани, Молдав 3 оноотой 4, 5 дугаар байрт биичгдэж байна. Харин Андорра 3 тойргийн дараах байдлаар ганц ч оноо авч чадаагшзй байгаа юм.