“Copa America-2019” тэмцээний С хэсгийн үлдсэн тоглолт өнөөдөр өглөө боллоо. Чилийн шигшээ баг энэхүү тэмцээнд оролцож байгаа Японы шигшээ багтай тулж, 4:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр хэсгээ тэргүүлж эхэллээ.
Тоглолтын 41 дэх минутад Пульгар гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Эдуардо Варгас 54, 83 дахь минутад дубль хийсэн бол Санчес 82 дахь минутад нэгийг нэмжээ.