Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Аргентины шигшээ баг болон албаны хүмүүс, дасгалжуулагчийн багийнхан ОХУ-д газарджээ. Тэд өчигдөр орой Жуковскийн нисэх буудалд буусан байна.
Аргентины шигшээ баг Бронниц мужид байрлаж, орон нутгийн цэнгэлдэхэд бэлтгэлээ базаах аж. Аргентин энэ сарын 16-ны өдөр Моксвад Исландтай тулна. Харин 21-нд Нижний Новгород хотод Хорваттай тоглох бол 26-нд Санкт-Петербургт Нигерийн эсрэг тулна.