“Copa America-2019” тэмцээний А хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр өглөө боллоо. Хэсгийг тэргүүлж байсан Бразилын шигшээ баг хоёр дахь тоглолтоо Венесуэлтэй хийж, хуурай тэнцлээ. Талбайдаа тоглож байгаа Бразилын шигшээ бүхий л “од” шигшээдээ дуудсан ч Венесуэлийн хамгаалалтыг давж гарч, гоолдож чадсангүй. Гэхдээ хоёр тойргийн дараах байдлаар тэд хэсгийг 4 оноотой тэргүүлж байна. Харин Венесуэл 2 оноотой гуравдугаар байрт бичигдэж байгаа юм.
Нөгөө талд Перугийн шигшээ баг Боливтай тулж, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 4 оноотой болж, хэсгийнхээ хоёрдугаар байрт бичигдэж эхлэв. Тоглолтын 28 дахь минутад Боливын шигшээгээс Морено торгуулийн цохилтоос гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл Герреро 45 дахь минутад тэнцүүлсэн юм. Улмаар Фарфан 55, Флорес 90 дэх минутад нэг нэгийг нэмжээ.