Английн “Манчестер Юнайтед” клубын хагас хамгаалагч Хуан Мата багтайгаа гэрээгээ сунгаж магадгүй байгаа ажээ. Sky Sports-ын мэдээлж байгаагаар багийн удирдлагууд болон тоглогчийн хооронд болсон яриа хэлэлцээр эерэг үр дүнд хүрч, Мата багтаа үлдэхээр болж байгаа юм байна. Зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар нэг жилийн гэрээ байгуулж байгаа бололтой.
Үүнээс өмнө Мата Испанийн “Барселона” клубын төлөөлөгчидтэй тодорхой хэмжээнд хэлэлцээр хийж байсан аж. Испани хөлбөмбөгч 2014 оны өвөл “Челси”-гээс “Манчестер Юнайтед”-д ирж байсан. Өнгөрсөн улиралд премьер лигт 22 тоглолтод оролцож, 3 гоол оруулж, 4 гоолын дамжуулалт өгсөн юм.