Өмнөд Америкийн цомын тэмцээний В хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр өглөө боллоо. Хоёрдугаар тойрогт хүснэгтийг тэргүүлэгч Колумбийн шигшээ баг Катартай тулж, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 6 оноотой болж, хэсгээ итгэл төгс тэргүүлж байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 86 дахь минутад Дуван Сапата оруулж, багтаа чухал хэрэгтэй гурван оноог авчирсан юм. Тэгвэл Катар 1 оноотой гуравдугаар байрт бичигдэж байна.
Нөгөө талд Аргентины шигшээ баг Парагвайтай тулж, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр 1 оноотой болж, хэсгийн сүүл мушгиж байна. Тоглолтын 37 дахь минутад Санчес гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл Месси 57 дахь минутад торгуулийн цохилтоос гоолдож, багтаа нэг оноо авчирчээ. Гуравдугаар тойрогт Аргентины Катарын шигшээтэй тулна. Энэ тоглолтод зайлшгүй хожих шаардлагатай. Хожихгүй бол тэмцээнээ өндөрлүүлнэ.