Ердөө гуравхан хоногийн дараа ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ эхлэх гэж байна. Энэхүү тэмцээний өмнө шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэлээ шалгаж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Бразилын шигшээ баг Австритай нөхөрсгөөр тулж, 3:0-ээр буулгаж авлаа.
Тоглолтын 36 дахь минутад Габриэль Жесүс тооны харьцааг нээсэн. Улмаар Виллианы дамжуулалтаар Неймар 63 дахь минутад нэгийг нэмжээ. Тэгвэл “Барса”-д хүчин зүтгэж байгаа Коутиньо 69 дэх минутад гүйцээсэн байна. Ийнхүү Бразил дэлхийн аваргад түрүүлэх өндөр магадлалтай, хүчтэй бүрэлдэхүүнтэй байгаагаа дахин нэг баталлаа.