Францын шигшээ баг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр орой Орост очжээ. Францын Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Ноэль Ле Гре шигшээ багийнхаа хамт Орост газардсан байна.
Францын шигшээн дасгалжуулагч Дидье Дешам Москвад байрлах “Глебовец” цэнгэлдэхэд бэлтгэлээ базаах ажээ. Энэ удаагийн ДАШТ-д өндөр амжилт үзүүлэх багаар нэрлэгдэж буй Франц хэсэгтээ Австрали, Перу, Данитай тулна.