3х3 сагсан бөмбөгийн баг өнөөдөр ОХУ, Бразилтай шийдвэрлэх тоглолт хийнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-11

Филиппин улсын Манила хотноо 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ үргэлжилж байгаа билээ.  Энэхүү тэмцээнд оролцож байгаа Монголын шигшээ баг С хэсэгт Филиппин, Канад, ОХУ, Бразилтай багтсан.

Эхний хоёр тоглолтоо Канад болон Филиппинтэй хийж, нэг хожиж, нэг хожигдоод байгаа билээ. Өнөөдөр ОХУ болон Бразилын шигшээтэй тулна. Улаанбаатарын цагаар 15:30 цагаас Оростой тоглох бол 17:10-аас Бразилтай тоглох билээ. Энэ хоёр тоглолтод хоёуланд нь хожиж байж хэсгээсээ гарах эрхээ найдвартай авна.

Оросын хувьд Бразилыг хожиж, Канадад хожигдсон. Одоо манайх болон Филиппинтэй тоглоно. Харин Бразил ОХУ, Филиппинтэй тоглож, хоёуланд нь хожигдоод байгаа юм.