Бразилын шигшээ Титегийн удирдлага дор 21 тоглолтоос 17 хожсон

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-11

Дэлхийн аваргад түрүүлэх хамгийн өндөр магадлалтай байгаа Бразилын шигшээ баг өнгөрсөн шөнө Австрийг 3:0-ээр хожсон билээ. Тэгвэл Бразилын шигшээн дасгалжуулагчаар Титег томилсноос хойш 21 тоглолт хийхдээ ердөө ганцхан хожигджээ.

Харин 17 тоглолтод өрсөлдөгчөө хожоод байгаагаас 15 удаад нь хаалгандаа гоол алдаагүй аж. Мөн 21 тоглолт хийхдээ өрсөлдөгч багийнхаа хаалганд 47 гоол оруулж, ердөө 5-ыг алдсан байна. 

2018 он гарснаас хойш Бразил 4 тоглолт хийхдээ бүгдэд нь хожсон. Тэр дунд Германы шигшээ багийг 1:0-ээр хожсон нь ямархуу хүчтэй бүрэлдэхүүнтэй байгааг баталж буй юм. Германы шигшээ Дэлхийн аваргын эхний тоглолтоо энэ сарын 17-нд Швейцарийн эсрэг хийнэ.