Хөлбөмбөгийн охидын баг Японд бэлтгэл хийж байна

Б.ГАНЗОРИГ
2019-07-06

Монголын 16-аас доош насны охидын шигшээ баг Япон улсын Канагава мужийн "Сейса Хаконе" бэлтгэлийн баазад бэлтгэл хийж байна.

Охидын шигшээ Арлын улсад дөрвөн нөхөрсөг тоглолтоор хүч сорих бөгөөд эхний тоглолтоо 07 сарын 05-нд 18:00 цагаас Хаконе хотын багтай хийнэ.

Япон дасгалжуулагч Рио Наоко Кавамото өнгөрөгч дөрөвдүгээр сард 19-өөс доош насны шигшээ багийг удирдан Бангаладешт тэмцээнд ороод байсан. Тэгвэл энэ удаад 16 аас доош насны охидын шигшээг удирдан туршлага судлах бэлтгэлд гараад байна.

Охидын шигшээ барийнхандаа амжилт хүсье.