Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Бразилын шигшээ баг дасгалжуулагчийн багийнхаа хамтаар хойд хөршид газардлаа. Дэлхийн аваргад түрүүлэх хамгийн өндөр магадлалтай байгаа Бразилын баг өнөөдөр Оросын Сочи хотод буусан юм.
Таван удаагийн дэлхийн аваргууд Swissotel Resort амралтын баазад байрлах бөгөөд “Юг-Спорт” цэнгэлдэхэд бэлтгэлээ базаах ажээ. Харин маргааш нээлттэй бэлтгэл хийх юм байна.