Наймын даваа эхэллээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-12

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд эхэллээ. Наймын давааны ам авсан байдал Увс аймгийн харъяат Улсын аварга Н.Батсуурь Завхан аймгийн харъяат Улсын гарьд Б.Гончигдамбыг амлаж, Хөвсгөл аймгийн харъяат Улсын арслан Ц.Содномдорж, Хэнтий аймгийн харъяат Улсын арслан Э.Оюунболд нар тунан үлдлээ.

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ -  Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/
Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ -Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/