Улсын арслан Э.Оюунболд үзүүр түрүү булаалдахаар үлдлээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-12

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд эхэллээ. Наймын даваанд тунасан Хөвсгөл аймгийн харъяат Улсын арслан Ц.Содномдорж, Хэнтий аймгийн харъяат Улсын арслан Э.Оюунболдод өвдөг шорооджээ. Харин Улсын арслан Э.Оюунболд үзүүр түрүү булаалдахаар үлдлээ.

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ -  Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/
Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ -Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/