Улсын аварга Н.Батсуурь давж, үзүүр түрүү булаалдахаар үлдлээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-12

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд эхэллээ. Наймын давааны ам авсан байдал Увс аймгийн харъяат Улсын аварга Н.Батсуурь Завхан аймгийн харъяат Улсын гарьд Б.Гончигдамбыг амлан авч өвдөг шороодуулсан бол Хэнтий аймгийн харъяат Улсын арслан Э.Оюунболд Хөвсгөл аймгийн харъяат Улсын арслан Ц.Содномдоржийг өвдөг шороодуулжээ.

Үзүүр түрүү булаалдахаар Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Э.Оюунболд нар үлдлээ.

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ -  Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/
Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ -Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/