Э.Оюунболд: Хэнтий нутгаас тѳрсѳн 10 дахь аварга болсондоо баяртай байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-12

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Улсын Арслан Э.Оюунболд ес даван түрүүлж, Хэнтий аймгаас төрөн гарсан 10 дахь аварга боллоо. Тэрээр баярын сэтгэгдлээ хуваалцахдаа "Нутгийн ард түмэн болон төрүүлж өсгѳсөн ээж, аав, хань ижил үр хүүхэддээ баярлалаа. Энэ спортын ард байдаг багш нартаа баярлалаа. Хэнтий нутгийн ард түмэндээ амласан амлалтдаа хүрлээ. Хэнтий нутгаас тѳрсѳн арав дахь аварга болсондоо баяртай байна" гэв. Харин үзүүрлэсэн Н.Батсуурь аварга "Монгол түмэн минь сайхан наадлаа. Үзүүрлэж эрэмбээ ахиулсандаа баяртай байна. Наадам шударга сайхан болж дууслаа. Нутгийн аваргатайгаа харгүй сайхан барилдлаа. Та бүхэн минь сайхан наадаарай" хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Энэ жилийн наадам таван шинэ начин, нэг харцага цолтон, мѳн шинэ аварга мэндэлсэн сайхан наадам болж ѳндѳрлѳлѳѳ.