"Реал" Хамесыг "Атлетико"-д биш "Наполи"-д зарах хүсэлтэй байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-07-29

"Реал Мадрид" клубын хагас хамгаалагч Хамес Родригес "Атлетико Мадрид" руу явж магадгүй байсан ч энэ наймааг хийхгүй бололтой. Marca-гийн мэдээлж байгаагаар "Атлетико" 28 настай хагас хамгаалагчийг авах асуудлаар Эзэн хааны багтай тохиролцоонд хүрч чадахгүй байгаа аж. 

Учир нь "Реал" өрсөлдөгчөө улам хүчирхэгжүүлэхийг хүсэхгүй байгаад оршиж буй ажээ. Ялангуяа "Атлетико"-д 7:3-аар хожигдсоны дараа тэдний хүчийг нэмэхийг хүсэхгүй байгаа юм байна. Тиймээс Хамесыг Италийн "Наполи" клубт зарах хүсэлтэй байна гэж Marca мэдээллээ.