"Фламенго" Балотеллид 4 саяын цалинтай 2.5 жилийн гэрээ санал болгожээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-06

Бразилын "Фламенго" клуб Францын "Марсель"-д хүчин зүтгэж байгаа Итали довтлогч Марио Балотеллид 2021 оны арванхоёрдугаар сар хүртэл гэрээ санал болгосон ажээ. Энэ жил 28 настай хөлбөмбөгчид жилийн 4 саяын цалин санал болгожээ. 

2018/19 оны улиралд Балотелли "Ницца", "Марсель" багуудад тоглосон. "Ницца" -гийн төлөө тэрбээр 10 тоглолт хийж, нэг  гоолын дамжуулалт өгсөн юм. Харин   "Марсель"-д  Балотелли 15 тоглолтод оролцож, 8 гоол оруулжээ.