Монголын жүдочид олимпын бэлтгэлээ Изүнокүно хотод хийнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-06

Япон улсын Шизүока мужийн Шимада, Изүнокүно, Яйзү хотын төөлөгчдийн Монгол улсад хийж буй айлчлалын хүрээнд, хөтөлбөрт тусгагдсаны дагуу Монголын жүдо бөхийн холбоо Изүнокүно хоттой хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. Уулзалтанд Изүнокүни хотын захирагч Оно Тошико, Изүнокүни хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Фүрүяа Эйжи болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Жүдо бөхийн баг тамирчид олимп, паралимпийн бэлтгэлээ Изүнокино хотод хангаж, нөхөн сэргээлт, спортын анагаах ухааны үзлэгт хамрагдах зэрэг ажлуудыг гэрээний дагуу хийх аж.

Түүнчлэн чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр өсвөрийн шигшээ багийн тамирчдыг Япон улсад хамтарсан бэлтгэлд хамруулж, нөхөрсөг тэмцээн тогтмол явуулж байгаа нь хоёр орны залуу тамирчдын спортын ур чадвар дээшлүүлэхэд, хүүхдүүдийн дунд найрамдал, нөхөрлөлийг бий болоход ихээхэн түлхэц болж байгаа юм.