Монголын уулчид Ленин оргилд амжилттай авирчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-06

Монголын Уулчдын Үндэсний Холбооны мэргэжлийн зөвлөлийн дарга  МУГТ Г.Өсөхбаяр, МУҮХ-ны мэргэжлийн зөвлөлийн гишүүн  ОУХМ Д. Эрдэнэтогтох,  МУҮХ-ны Өндөр уулын хорооны гишүүн Б.Онон нар өнгөрсөн сарын15-ны өглөө Тажикстан улсад орших Памирын нурууны Ismoil Somoni-Communism (д.т.д 7495м) болон Korjenevskoy (д.т.д 7105м) оргилуудад авиралт хийхээр тус улсыг зорьсон билээ.

Гэвч Тажикстан улсын засгийн газрын эзэмшлийн цорын ганц нисдэг тэрэг эдвэрч, уулруу очих боломжгүй болсон тул авиралтууд цуцлагдаж,  Монгол Улсын 3 уулчин мөн адил авиралт хийх боломжгүй болсон. Гэхдээ манай уулчид  Тажикстан болон Киргизстан улсын нутаг орших Ленин оргил /Далайн түвшнээс дээш  7134 метр/-д авиралт хийхээр зорьсон билээ.

Харин энэ сарын 5-ны өдөр Монгол Улсын төлөөлөл болсон уулчид  Ленин оргилд амжилттай авирсан байна.