Европын том багууд шинэ улирлын өмнөх бэлтгэлээ базааж, нөхөрсөг тоглолтууд хийсээр байгаа билээ. Энэ зун олон шинэ тоглогч авч, хүчээ зузаатгасан Испанийн "Реал Мадрид" клуб Австрийн "Зальцбург" багийн талбайд зочилж, нөхөрсөг тоглолт хийлээ.
Энэхүү тоглолтод "Реал"-ын бүхий л шилдгүүд гараанд гарсан ч өрсөлдөгчөө 0:1-ээр л хожив. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг "Челси"-гээс ирсэн Эдин Азар 19 дэх минутад оруулсан юм. Азар "Реал"-д ирснээс хойш хэд хэдэн нөхөрсөг тоглолтод оролцсон ч хараахан гоол оруулж чадаагүй байсан юм. Тэгвэл шинэ багийнхаа төлөө анхны гоолоо ийн оруулж, багтаа ялалт авчирлаа.