Чөлөөтийн залуучууд Эстонийг зорилоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-08

Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв хоногийн дараа  Эстонийн нийслэл Таллинд болно. Манай улсаас 61 кг-ын жинд Э.Төгсжаргал, 65 кг-д Д.Тэнгис , 70 кг-д Э.Бямбадорж, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д Б.Билгүүн, 92 кг-д Э.Батмагнай, 125 кг-д С.Ган-Эрдэнэ нар барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 50 кг-д Ч.Отгонтуяа, 53 кг-д Н.Анударь, 55 кг-д Б.Энхцэцэг, 62 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д Ц.Хулан нар зодоглох ажээ. Манай тамирчид Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдархан, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Б.Алтангадасын хамт өчигдөр эх орноосоо мордлоо. 

Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин Адуучийн Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ Сүрэнгийн Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Төмөрийн Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байжээ.