"Арсенал"-ын довтлогч Алекс Ивоби замналаа "Эвертон"-д замналаа үргэлжлүүлэхээр болжээ. Энэ жил 23 настай Нигер довтлогч Ливерпүүл хотын баг руу солилцооны цонх хаагдахаас өмнө шилжсэн бөгөөд 2024 оны зун хүртэл гэрээ байгуулжээ.
"Арсенал" түүний төлөө 35-40 сая фунт стерлинг авах юм байна. Ивоби дөрвөн улирлын турш премьер лигт зүтгэж, 100 тоглолтод оролцохдоо 11 гоол оруулж, 19 гоолын дамжуулалт өгсөн юм.