Премьер лигийн нэгдүгээр тойрогт "Ливерпүүл" клуб талбайдаа "Норвич"-ыг хүлээж авч, 4:1-ээр хожсон билээ. Энэхүү тоглолтын үеэр "Ливерпүүл"-ийн хаалгач Алиссон Бекер бөмбөг гаргах үедээ эвгүй гишгэж, бага зэргийн бэртэл авсан. Түүний бэртлийн талаар багийн дасгалжуулагч Юрген Клопп мэдээлэл өгчээ.
Тэрбээр "Түүний бэртэл ноцтой эсэхийг бид удахгүй мэднэ. Ямар ч байсан булчингийн бэртэл авсан бололтой. Алиссон олон тоглолт өнжвөл бидэнд тийм ч таатай хэрэг болохгүй. Ямар ч байсан тэр лхагва гарагт болох тоглолтыг өнжинө" хэмээн ярьжээ.
"Ливерпүүл" Улаанбаатарын цагаар пүрэв гарагийн шөнө 03:00 цагт "Челси"-тэй Европын "Супер цом" булаалдах билээ.