"Манчестер Сити", "Тоттенхэм" эхний хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-11

Английн премьер лигийн 2019-2020 оны улирал эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн улирлын аварга "Манчестер Сити" нэгдүгээр тойрогт "Вест Хэм"-тэй туллаа. Энэ зун солилцоо наймааны цонхоор хамгийн идэвхтэй ажилласан "Вест Хэм" аваргуудын эсрэг юу ч хийж чадалгүй, талбайдаа 0:5-аар хожигдлоо. 

Тоглолтын 25 дахь минутад Жезус тооны харьцааг нээсэн бол Агуэро 86 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг оруулсан юм. Харин Стерлинг 51, 75, 90 дэх минутад хет-трик хийж, энэ улиралд мэргэн буучийн төлөө хүчтэй өрсөлдөнө гэдгээ харууллаа. Мөн тэрбээр эхний тойргоос л мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. 

Өнгөрсөн улиралд үнэхээр сайн байж, Аваргуудын лигийн финалд хүртэл үлдсэн "Тоттенхэм" доод лигээс премьер лигт эргэж ирсэн "Астон Вилла"-г талбайдаа хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын 9 дэх минутад Макгинн гоолдож, "Астон Вилла" тэргүүлж эхэлсэн. Гэвч Ндомбеле 73 дахь минутад тэнцүүлсэн. Улмаар Харри Кейн 86, 9 дэх минутад хоёрыг оруулж, багтаа ялалт авчирлаа. 

Бусад тоглолтын үр дүн 

Кристал Палас 0-0 Эвертон 

Борнмут 1-1 Шеффилд Юнайтед 

Бөрнли 3-0 Саутгэмптон

Уотфорд 0-3 Брайтон